Нөхөн сэргээлт

Тийсс нь байгаль орчинд урт хугацааны туршид үр өгөөжөө өгөх нөхөн сэргээлтийн үр дүнд хүрч ажиллахыг зорьдог.

#Бидний арга барил

Бид газар ашиглалтын зорилгод нийцсэн, хууль дүрэмд заасан үүрэг хариуцлагыг мөрдсөн, хаалтын урт хугацааны шаардлагыг шийдвэрлэсэн үр дүнг төлөвлөдөг. Бидний төлөвлөлтийн ур чадвар, туршлагыг сүүлийн олон арван жилийн хугацаанд захиалагчдын хамт хүрч, шагнал хүртэж байсан гайхалтай үр дүнгүүдээс харж болно. Бид төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатаас ашиглалтын үе шатууд хүртэлх бүхий л хугацаанд нөхөн сэргээлт хийж, үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Бидний санал болгож, хэрэгжүүлдэг үйлчилгээ

Барилга угсралт

Тийссийн байгаль орчны мэргэжилтнүүд, үйл ажиллагааны багууд оновчтой тооцооллыг үе шаттай нөхөн сэргээлт хийх суурь болгон ашигладаг. Нөхөн сэргээлтийн барилга угсралтын ажилд уурхайн овоолгын хэлбэржүүлэлт, усны менежмент, хөрсний элэгдэл, хурдсыг хянах байгууламжийн барилга угсралт, гадаргуу болон өнгөн хөрс дэвсэх, ургамалжуулалтын хөтөлбөр хамаарна. Байгаль орчны ажилтнууд мэргэжлийн төлөвлөгөөний багт ажилладаг тул нөхөн сэргээлтийн ажил нь уурхайн төлөвлөлтийн салшгүй нэгэн хэсэг болдог. Энэ нь хөрс хуулалтын хэмжээг багасгах, дахин тээвэрлэлтийг багасгах, бүтээмжийг сайжруулах, барилга угсралтын зардлыг бууруулах, байгаль орчны үр дүнг сайжруулах зэрэг давуу талуудыг бий болгож өгдөг.

Хяналт, арчилгаа

Манай мэргэжилтнүүд ургамалжилтын эрүүл ахуй, олон янз байдлыг хянах, хөрсний элэгдлийг тодорхойлох, нөхөн сэргээсэн талбайн зургийг дроноор авах зэргээр нөхөн сэргээлтийн амжилтын үр дүнг нарийн хянадаг. Энэхүү технологийг ашиглах нь нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн зургийг нарийвчлалтайгаар гаргах, томоохон талбайг бүхэлд нь хянах, энэ ажлыг зардал багатайгаар гүйцэтгэх боломжийг бүрдүүлж өгдөг. Ингэснээр захиалагч нөхөн сэргээлтийн үр дүнгийн нотолгоотой болохын зэрэгцээ нөхөн сэргээгдсэн талбайн ажлуудыг үе шаттайгаар баталгаажуулах, нөхөн сэргээлттэй холбоотойгоор үүсэх үүрэг хариуцлага багасах нөхцөл бүрддэг.

#Бидэнтэй холбогдох

Тийсс компани нөхөн сэргээлтээр дамжуулан урт хугацааны үр өгөөжийг хэрхэн бий болгож байгаа талаар мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Бидэнтэй холбогдох
Инженерчлэл

Инженерчлэл

Тийссийн уурхайн инженерчлэлийн үйлчилгээ нь захиалагчдад зориулсан уурхайн бүтээн байгуулалтын нэгдсэн шийдэлд төвлөрдөг бөгөөд бидний үйл ажиллагааны суурь болдог.

Олборлолт

Олборлолт

Өрөмдлөг, тэсэлгээний нарийвчлал сайтай үйл ажиллагаа нь уурхайн бусад үйл ажиллагааны чанарт нөлөөлдөг бөгөөд олборлолтыг зардал багатайгаар явуулах үндэс суурь болдог.

Нөхөн сэргээлт

Тийсс нь байгаль орчинд урт хугацааны туршид үр өгөөжөө өгөх нөхөн сэргээлтийн үр дүнд хүрч ажиллахыг зорьдог.

Мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ

Мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ

Бид тодорхой байдлыг бий болгох замаар захиалагчдад үйлчилгээг тасралтгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг.

Машин техник

Машин техник

Бид уурхайн машин, тоног төхөөрөмжийг дэлхийн түвшинд удирдан ажиллуулдаг бөгөөд машин техникийн найдвартай байдал, бэлэн байдал, бүтээмж, зардлын үр ашигт анхаардаг.