Хүний эрх
Манай нийлүүлэлтийн сүлжээнд хийгдэж байгаа сонголтууд нь нийгмийн хүртэх үр өгөөжийг бий болгох, нэмэгдүүлэх ихээхэн боломжийг олгодогт бид баяртай байдаг.
#Хамтран ажиллах
Бүс нутгууд дах хүний эрх, орчин цагийн боолчлол зэрэг эрсдэлийг шийдвэрлэх, орон нутгийн болон бүс нутгийн бизнесийн байгууллагуудад бидэнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлээр бид нийлүүлэлтийн сүлжээний түншүүдтэй хамтран ажилладаг. Томоохон нийлүүлэгчидтэй байгуулсан нягт хамтын ажиллагаагаар дамжуулан бид тогтвортой байдлын үр дүнг сайжруулах шинэчлэлийг хийж байна. Бүх оролцогч талын оролцоог хангах нь чухал. Энэ нь бидэнд соёл, ёс заншлыг ойлгох, стратегийн чиглэл, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тодорхойлох хүлээлтүүдийг бий болгож өгдөг.
#Орчин цагийн боолчлолоос татгалзах
Бид нийгмийн нөлөөллийг бууруулах, илүү тогтвортой ирээдүйг хамтдаа байгуулах зорилгоор үйл ажиллагааны нийт бүс нутаг дах ажилтнууд, захиалагчид, нийлүүлэгчид, оролцогч талуудтай хүний эрхийн талаар ярилцах, яриа өрнүүлэхийг зорьдог.
Бид ажилтнуудынхаа төдийгүй нийлүүлэлтийн сүлжээнд болон орон нутагт бидэнтэй хамтран ажилладаг бүх ажилтны хүний эрхийг дээдлэн хүндэтгэдэг. Бид эмзэг бүлгийн хүмүүс гол төлөв өртдөг өрийн боолчлол, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр, хүний наймаа зэрэг орчин цагийн боолчлолын бүхий л хэлбэрээс татгалздаг. Орчин цагийн боолчлолын эрсдэлийг үнэлэх, шийдвэрлэх үүднээс бид нэгдсэн засаглал, нийцэл, худалдан авалт, хүний нөөцийн тогтолцоог ашиглаж, сахилга баттай бөгөөд уялдаатай арга барилыг хэрэгжүүлдэг.
#Бодлогууд
Орчин цагийн боолчлолыг үл зөвшөөрөх бодлого
Орчин цагийн боолчлолын эрсдэлийг хэрхэн тодорхойлох, багасгах, сэргийлэх арга хэмжээ авах, мөн болзошгүй нөлөөллийг хэрхэн засаж залруулахыг бид Орчин цагийн боолчлолыг үл зөвшөөрөх бодлого-д тодорхойлсон.
Орчин цагийн боолчлолын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний тайлан
Манай бизнестэй холбоотой үүсэж болох орчин цагийн боолчлолын эрсдэлүүдийг тодорхойлж, илрүүлэх, арга хэмжээ авах зорилгоор 2021 оны 1-р сарын 1-ээс 2021 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг 2021 оны Орчин цагийн боолчлолын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хамтарсан тайланд тусгасан. Энэ нь бие даасан бизнесийн хувьд Австралийн орчин цагийн боолчлолыг үл зөвшөөрөх акт (2018)-ын дагуу Орчин цагийн боолчлолын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээний анхны тайлан юм. Үүнээс өмнө, СИМИК Группийн тайлан буюу Орчин цагийн боолчлолын эсрэг 2020 оны 1-р сарын 1-ээс 2020 оны 12-р сарын 31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний хамтарсан тайланд Тийссийн тайланг оруулж байсан.