Орон нутаг
Орон нутгийг дэмжих нь оролцох, орон нутагт үзүүлэх нөлөөллийг сайтар тооцох, орон нутагт захиалагчидтай хамтран бүтээлцэж чадах нийгмийн үр өгөөж зэргээс эхэлнэ.
Бидний арга барил
Бидний арга барил нь Тийссийн Оролцогч талуудтай тогтоох харилцааны хамрах хүрээнд тулгуурладаг бөгөөд энэ нь манай багуудад орон нутгийн хэрэгцээ, зан заншил, төслийн шаардлагын талаар нийтлэг ойлголтыг бий болгох зорилгоор захиалагчдад болон орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Эртнээс оролцоог хангаж, хамтран ажиллах нь итгэлтэй харилцааг бий болгох, төслийн үр дүнд амжилттай хүрэхэд дэмжлэг болдог.
Орон нутгийн оролцоог хангах, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан нь бидэнд орон нутагтай хамтран ажиллах, мөн орон нутагт үр өгөөжийг бий болгоход чиглэсэн оролцоог дэмжих үйл ажиллагаа, орон нутгаас худалдан авалт хийх, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, сургалтын үйл ажиллагааны нөлөөлөл, боломжуудыг тооцож үзэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Оролцогч талуудтай тогтоох бидний харилцаа нь оролцогч талуудын идэвх санаачилгатай, бодитой, эерэг оролцоонд чиглэгддэг. Үүнд:
01
Community engagement
Оролцогч талуудтай нээлттэй, ил тод, харилцан хүндэтгэлтэй яриа өрнүүлэхийг дэмжих
02
Community development
Чадамжийг бий болгож тогтвортой хөгжих боломжуудыг нэмэгдүүлэх
03
Community participation
Хамтран ажиллах, оролцоог хангахад шаардагдах бүрэн, шударга, зөвшөөрөгдөхүйц боломжийг бүрдүүлэх багтана.