Унших хамгийн бага хугацаа
"Тийсс-Хишиг Арвин” хамтарсан компани Оюу Толгой уурхайд үйлчилгээ үзүүлэх гурван жилийн хугацаатай гэрээ байгуулав
Тийсс-Хишиг Арвин Жейви ХХК (ТХАЖВ) дэлхийд данстай Оюу Толгой (ОТ) зэс, алтны уурхайд үйлчилгээ үзүүлэх шинэ гэрээ байгууллаа. Тус уурхайд өмнө нь 6.5км хос туннел барьж байгуулсан, мөн гүний уурхайн барилга угсралтын олон төслийг гүйцэтгэсэн амжилтууддаа тулгуурлан ТХАЖВ компани ийнхүү гүний уурхайн үйлчилгээг дахин үзүүлэхээр болсон чухал үйл явдал тохиож байна.
Гурван жилийн хугацаатай тус гэрээний хүрээнд гүний уурхайн хөрс, чулуулгийн бэхэлгээ, бүтээн байгуулалтын ажлыг 300 гаруй ажилтантайгаар хийж гүйцэтгэнэ. Ийнхүү гэрээ байгуулагдсан нь ОТ төсөлд уурхайн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэгч найдвартай түнш гэсэн ТХАЖВ компанийн байр суурийг улам бэхжүүлж өглөө. Монгол дахь Тийсс компанийн хувьд нэгэн шинэ хуудас нээгдэж, ажлын цар хүрээгээ тэлэх, дэлхийд томоохонд тооцогдох зэсийн уурхайд аюулгүй, үр ашигтай үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх боломж бүрдэж байна.
Тийссийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Ийнхүү гэрээ байгуулагдсан нь манай компани Оюу Толгой компанитай бат бэх харилцаатайг дахин нотолж байгаагийн сацуу бид үйлчилгээг онцгой гүйцэтгэлтэй үзүүлэхийг зорин ажилладгийг, мөн 2007 онд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус улсад хариуцлагатай ажиллаж байгааг үнэлснийг харуулж байна. 2016 оноос хойш гүний уурхайд ажлыг аюулгүй, найдвартай гүйцэтгэж ирсэн нь захиалагч, оролцогч талуудын итгэлийг хүлээх гол үзүүлэлт болсон бөгөөд бид энэхүү амжилтдаа тулгуурлан Оюу Толгой төслийн уурхайн үндсэн үйл ажиллагаанд дахин оролцоно” гэв.
Тийсс Группийн Азийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх захирал Клуни Рандэлл хэлэхдээ: “Энэхүү шинээр байгуулагдсан гэрээ нь манай баг хамт олон өдөр бүр хичээл зүтгэл гарган шаргуу ажилладгийн нотолгоо юм. 2016 онд Оюу Толгойн Гүний уурхайн налуу амны нэвтрэлт болон үйлчилгээний порталын төслийг эхлүүлснээс хойш бид аюулгүй бөгөөд шинэлэг шийдлүүдийг тууштай хэрэгжүүлж, ажилтнуудын хөгжилд тууштай анхаарч ирсэн. Үндсэн уурхайд үйлчилгээ үзүүлэх ийм хэмжээний гэрээ байгуулсан нь том амжилт бөгөөд бид ОТ уурхайд, цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаагаа тэлэх нөхцөл бүрдэж байна” гэж онцлов.
Тийсс компани нь 2007 оноос хойш Монголд олон төсөлд оролцсон бөгөөд үүнд Оюу Толгойн хэд хэдэн төсөлд “Тийсс-Хишиг Арвин” хамтарсан компаниар дамжуулан оролцсоныг дурдаж болно.