Төслийн мэдээлэл
Товч
Дэлхийн эрчим хүчний нүүрсний ихээхэн нөөцтэй уурхайн нэг болох тус уурхайд Тийсс ашиглалтын хугацааны туршид хамтран ажиллах гэрээ байгуулж 2003 оноос хойш ил уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгэж байна. Бид уурхайн үйлдвэрлэл, аюулгүй ажиллагаа, усны менежмент, нөхөн сэргээлтийг хамарсан төслийн иж бүрэн менежментийг хэрэгжүүлж захиалагчийн итгэлийг хүлээсэн эрсдэл багатай, өндөр бүтээмжтэй үйлчилгээг үзүүлж байна.
Our commitment to safety, health and well-being, with an emphasis on fatigue management, will be critical throughout this project.
Ил уурхайн үйлчилгээгээр дэлхийд томоохонд тооцогдох олборлогчийн хувьд Тийсс энэхүү уурхайд Калтим Прима Көүл (KПК) компанитай ашиглалтын хугацааны туршид хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь анх 1989 онд тус уурхайн газар шороо, шугам сүлжээний ажил, нөөцлүүр сав, ус цэвэршүүлэх байгууламж болон бусад дагалдах ажлыг гүйцэтгэхийн тулд КПК-тай урт хугацаанд хамтран ажиллахаар тогтоосон харилцааны үргэлжлэл юм.
Өдгөө Тийсс КПК-ийн захиалгаар дөрвөн уурхайд төлөвлөлт, хөрс хуулалт, тэсэлгээ, олборлолт, овоолгын менежментийг хамарсан өргөн хүрээний үйлчилгээ үзүүлж байна.
Тийсс жилд дунджаар 105 сая шоо метр хөрс хуулалт хийж үүнээс 11 сая тонн нүүрс олборлож байна. Уурхайг ихэвчлэн ил аргаар олборлодог бөгөөд шаардлагатай үед өндөр мөргөцгийн өрмийн аргыг ашигладаг.
Манай төслийн баг: захиргаа, олборлолт, засвар үйлчилгээний хэлтсүүдэд хамаарах нийт 2300 гаруй ажилтнаас бүрдэнэ.