Олон талт байдал, оролцоог хангах
Бид “хүн бүр үнэ цэнэтэй” гэсэн олон талт байдал, оролцоог дэмжих алсын хараагаар дамжуулан оролцоог дэмждэг ажлын орчныг бий болгохыг чухалчилдаг.
#Бидний соёл
Ажилтан аюулгүй бөгөөд ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах эрх үүргээр хангагдсан, багийн үнэ цэнэтэй гишүүн гэдгээ мэдэрсэн үед ажилдаа сэтгэл хангалуун ирдэг тул оролцоог хангах соёл нь энэ орчныг бүрдүүлж өгдөг. Хүн хоорондын болон үзэл бодол, ур чадвар, туршлага, гарал үүслийн ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэлтэй хандах нь гүйцэтгэлийг шилдэг байлгах, шинэлэг байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Олон талт байдал, оролцоог дэмжих үйл ажиллагаа нь жендерийн тэгш байдал, Уугуул иргэд, соёлын олон талт байдал, оролцоог хангах соёлд анхаардаг, нийт бүс нутгийг хамарсан стратегиар зохицуулагддаг.
Бодит бөгөөд тогтвортой өөрчлөлт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бид эдгээрийг бүс нутгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлдэг.
Сургалт, хөгжил, карьерийн өсөлт хөгжилд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх; ажлын байр бий болгох; стратегийн түншлэл тогтоох зэргээр бид өөрсдийн бүрдүүлж буй соёлын болон бодит орчныг харгалзан үздэг. Тийсст бид Уугуул иргэдийн түүх, нийгэмд тэдний оруулсан хувь нэмрийг ойлгож хүндэтгэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн Уугуул иргэдтэй бодитой, урт хугацааны харилцаа тогтоохыг эрмэлздэг.