Дэвид Грэйг

МАКА компанийн Гүйцэтгэх захирал

Дэвид Грэйг

#Tухай

Дэвид нь Австрали, АНУ, Канад, Латин Америкт уул уурхай, барилга, засвар үйлчилгээ, дэд бүтцийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.

Баруун Австралийн бүс нутагт ил болон далд уурхайд ажиллаж дадлага, туршлага хуримтлуулахаас өмнөх карьерынхаа хөгжлийн ид үед тэрээр Техаст суурьшин, барилгын салбарт ажиллаж байсан. Улмаар Перт-д байрлах олон бүс нутагт уул уурхайн үйлчилгээ үзүүлэгч компанид гүйцэтгэх удирдлагын албан тушаал хаших болсон Дэвид тухайн бизнесийг хувийн өмчит компаниас эхлээд хувьцаагаа олон нийтэд анх удаа нээлттэй санал болгох хүртэл амжилттай хөгжүүлж чадсан Гүйцэтгэх удирдлагын багийн чухал гишүүн байсан юм. Тус компанид 12 жил ажиллах хугацаандаа Аппалачиа, Алберта болон Чилид алба хашиж, өрсөлдөөнт зах зээлд өсөлтийг хангах, нэгтгэх, төрөлжүүлэх стратеги боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэйгээр амжилттай ажиллаж байв.

2016 онд МАКА компанид ажиллаж эхлэхээс өмнө тэрээр Сингапур улсад INSEAD сургуульд Гүйцэтгэх удирдлагын хөтөлбөрт хамрагдсан юм.

МАКА-д орсон даруйд Стратеги ба Өсөлт хариуцсан багийг удирдаж, улмаар 2020 онд Үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг хашсан. Тэрээр Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй МАКА компанийн Гүйцэтгэх захирлаар 2022 онд томилогдон ажиллах болсон.

Баруун Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий зөвлөлийн гишүүн Дэвид нь Австралийн Компанийн захирлуудын институтэд суралцаж төгссөн бөгөөд Баруун Австрали дах алслагдмал нутгийн уугуул залуучуудад боловсрол олгох ашгийн бус байгууллага болох Murlpirrmarra Connection-ийн Удирдах зөвлөлийн гишүүн юм.

#Холбоотой

Бүгдийг үзэх

Майкл Райт

Майкл Райт

Тийссийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал

Крэйг Мортон

Крэйг Мортон

Санхүү хариуцсан захирал

Шамийлта Пратап

Шамийлта Пратап

Группийн шинэчлэл, хүний нөөц, мэдээлэл харилцааны асуудал хариуцсан захирал

Shankar Gopalan

Shankar Gopalan

Group Executive - Strategy, Sustainability & Safety

Mark Lynch

Mark Lynch

Group Executive - Commercial, Risk and Investments

Spencer Jose

Spencer Jose

Group Executive - Operational Performance

Спенсэр Хосэ

Спенсэр Хосэ

Баруун Австралийн бүс нутаг хариуцсан бөгөөд Машин техник (түр) хариуцаж байгаа Гүйцэтгэх ерөнхий менежер

Клуни Рандэлл

Клуни Рандэлл

Монголыг хариуцсан бөгөөд Зүүн Австралийн бүс нутаг (түр) хариуцаж байгаа Гүйцэтгэх ерөнхий менежер

Даррэлл Уайт

Даррэлл Уайт

Америкийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер