Шамийлта Пратап
Группийн шинэчлэл, хүний нөөц, мэдээлэл харилцааны асуудал хариуцсан захирал
#Tухай
Шамийлта нь байгууллагыг ирээдүйд чиглүүлэх зорилгоор бизнесийн томоохон хэмжээний өөрчлөлт шинэчлэлийг удирдаж байсан ихээхэн туршлагатай нэгэн юм.
Барилга, инженерчлэл, уул уурхайн чиглэлээр дэлхийд тэргүүлэх компаниудад хорь гаруй жил удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай.Байгууллагын үнэт зүйлийг эрхэмлэдэг тэрээр хийж буй ажилдаа хувийн хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийн ур чадвараа дайчлан, шударга ёсыг баримтлан ажилладаг. Тэрээр ‘хүчирхэг удирдагч байх нь бусад удирдагч ч мөн адил шилдэг байх урам зориг, хүсэл эрмэлзлийг төрүүлдэг’ гэж үздэг. Шамийлта нь эрч хүчтэй, хүндлэл хүлээсэн, үр дүнд анхаардаг чадварлаг удирдагч бөгөөд старт-ап компани байгуулж, удирдахаас эхлээд бизнесийн онцгой гүйцэтгэлтэй соёлыг бий болгох зэрэг олон чиглэлээр удирдах түвшний албан тушаал хашиж байсан.
Шамийлта нь Тийсс компанид Шинэчлэл, хүний нөөц, мэдээлэл харилцааны чиг үүргийг хариуцан ажиллаж, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлд компанийн байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн ажлыг гүйцэтгэдэг. Тэрээр ажилтнуудыг байгууллагын гол хөдөлгөгч хүчин гэж үздэг бөгөөд өөрчлөлтийг хийх, ирээдүй рүү чиглэсэн төлөвлөгөө гаргахад Тийсст дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай ур чадвар, соёл, амбицыг хөгжүүлэх замаар өөрчлөлт хийх боломж, нөхцөлийг ажилтнуудад бүрдүүлж өгдөг.